Нүүр | Blog | Хэлэлцүүлэг | Тусламж
миний сагс ( 1 бараа)
TEDY
Нэвтрэх | Шинэ хэрэглэгч
Вэб сайтаар үйлчлүүлэх журам

WWW.TEDY.MN ВЭБСАЙТЫН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
  1. Ерөнхий заалт
 
  1. www.tedy.mn нь Ньютел компанийн интернэт худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд НьюТел ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавьна.

2. Вэбсайт түүний үйл ажиллагаа
 
  1. www.tedy.mn вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн, зөвхөн интернетээр худалдаа явуулах зорилготой байна.
  2. TEDY болон tedy.mn худалдааны тэмдэгтүүд нь Ньютел ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  3. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  4. Энэхүү журмын бүх нөхцлийг вэбсайтанд тусгасан байна.
  5. Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
  6. Вэб оператор ажлын өдөр 09.00-21.00 , амралтын өдөр 11.00 - 17.00 цаг хүртэл ажиллана.
  7. Байгууллага вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
  8. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  3. Вэбсайтын хэрэглэгч ба гишүүнчлэл
 
  1. Вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.
  2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна
  3. Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн е-майл хаяг, нууц үгийг оруулна.
  4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  5. Нэг хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  1. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  2. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  3. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн журмын хязгаарлалд хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  4. Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1 ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний дансыг хаана.
  4. Интернет худалдаа
 
  1. www.tedy.mn вэбсайт интернетээр дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:

    Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээ

    1. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар, цэнэглэгч картууд
    2. Дараа төлбөрт үйлчилгээний дугаарын худалдаа
    3. Дараа төлбөрт үйлчилгээний ярианы төлбөрт төлөлт
    4. Алт, мөнгөн ба үнэ цэнэтэй дугаарын худалдаа
    5. ОУ ярианы Глобус, web2call картуудын худалдаа
TEDY төвийн бүтээгдэхүүн үйлчилгээ
    1. Бүх төрлийн гар утас дагалдах хэрэгсэл
    2. Бүх төрлийн компьютер дагалдах хэрэгсэл
    3. Электрон бараа бүтээгдэхүүн
    4. Ном сэтгүүл
  5. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарын худалдаа
 
  1. Хэрэглэгч вэбсайтын байнгын шинэ дугаарууд болон үйлчилгээний салбаруудын санд байгаа шинэ дугааруудыг худалдан авах боломжтой.
  2. Хэрэглэгч сагсандаа шинэ дугаараа хийснээс хойш 20 минутын дотор худалдан авалт хийх буюу төлбөрөө төлөх ёстой. Худалдан авалт буюу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн дугаарыг өөр хэрэглэгч худалдан авах боломжтой байна.
  3. Хэрэглэгч 7 хоногт нэг шинэ дугаар худалдан авах боломжтой.
  4. Хүргэгч нярав хэрэглэгчид хүргэлтийн хаягаар хүргэж, захиалгын хуудсыг бичиг баримтын хамт шалгасны үндсэн дээр хүлээлгэн өгнө.
  5. Худалдан авагч өөрийн дэлгэрэнгүй бүртгэлийг хүргэгч няравд бүрэн гүйцэд, үнэн зөвөөр өгөх үүрэгтэй.
  6. Дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаарын худалдаа
 
  1. Хэрэглэгч дараа төлбөртийн дугаарыг худалдан авахыг хүсвэл бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр, үнэ цэнэтэй дугаарын нэмэлт үнийн хамт төлсөн байна.
  2. Хэрэглэгч худалдан авсан дугаараа иргэний үнэмлэх дээрх оршин суугаа харъяалалын дагуу дараа төлбөрт үйлчилгээний аль ч салбараас өөрийн биеэр иргэний үнэмлэх, төлбөрийн баримт, худалдан авалт хийсэн нууц кодын хамт ирж гэрээ хийж авна. Энэ тухай мэдээллийг вэб оператор вэбэд дэлгэрэнгүйгээр байрлуулсан байна.
  3. Худалдан авагч үйлчилгээний танхимд ирэхэд үйлчилгээний ажилтан хэрэглэгчийн нууц үг, иргэний үнэмлэхний мэдээллийг вэб операторт дотоод сүлжээгээр шалгуулна. Вэб оператор хэрэглэгчийн мэдээллийг тулган үйлчилгээг олгох зөвшөөрлийг үйлчилгээний ажилтанд дотоод сүлжээгээр хандаж баталгаажуулсны дараа хэрэглэгчид үйлчилгээг олгоно.
  4. Худалдан авагч захиалсан дугаараа банкинд төлсөн үнийн дүндээ багтаан үйлчилгээний танхимд өөрчлөх боломжтой бөгөөд үйлчилгээний ажилтан өөрчлөгдсөн дугаарыг нэн даруй вэб операторт мэдэгдэнэ.
  5. Хэрэв худалдан авагч захиалсан дугаараа өөрчлөхөд үнийн нэмэлт зөрүү гарвал бэлнээр кассанд төлнө.
  6. Хэрэв төлбөрийн буцаалт хийгдвэл уг журмын төлбөрийн буцаалтын 7.8 заалтыг баримтлана.
  7. Үнэ цэнэтэй дугаарын худалдаа
 
  1. Дараа төлбөрт үнэ цэнэтэй дугаар гэдэг нь алт, мөнгө, хүрэл дугаарууд байна.
  2. Урдчилсан төлбөрт үнэ цэнэтэй дугаарт Алт, мөнгө, 9919, 9918 дугаарууд байна.
  3. Урьдчилсан төлбөрт үнэ цэнэтэй дугаарын худалдааг уг журмын урьдчилсан төлбөрт дугаарын худалдааны заалтуудын дагуу зохицуулна.
  4. Дараа төлбөрт үнэ цэнэтэй дугаарын худалдааг уг журмын дараа төлбөрт дугаарын худалдааны заалтуудын дагуу зохицуулна.
  8. Урьдчилсан төлбөрт цэнэглэгч карт, глобус, web2call, APS картын худалдаа
 
  1. Худалдан авалт хийгдмэгц цэнэглэгч картын нууц дугаар 30 секундэнд багтан дэлгэцэн дээр гарч ирэх ба худалдан авагчид кодыг баталгаажуулах имэйл илгээгдэнэ.
  9. Дараа төлбөрт хэрэглэгчийн утасны төлбөр төлөлт
 
  1. Дараа төлбөртийн хэрэглэгч утасны төлбөрийг уг вэбсайтаар хийж болно.
  2. Вэбсайтнаас ярианы төлбөрийн дүнг 512 дугаар луу мессеж илгээн харах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй биллийг хаанаас авч болох сануулгыг вэбсайтад байрлуулсан байна.
  3. Хэрэглэгч буруу утасны дугаарын төлбөрийг төлөхгүйн тулд утасны дугаараа хоёр удаа оруулаад хэрэв системд хоёр дугаар хоорондоо таарч байвал ярианы төлбөрийг төлөх эрх нээгдэнэ.
  4. Утас нь хаагдсан хэрэглэгч төлбөрөө бүтэн төлсөн нөхцөлд үйлчилгээ сэргээгдэх бөгөөд төлбөрөө нэг ч төгрөгийн үлдэгдэлгүй төлсөн хэрэглэгч 5% ийн хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй болно.
  5. Хэрэглэгч төлбөрөө ажлын цагаар төлбөл 30 минутаас 2 цагийн дотор дугаарын эрх сэргээгдэнэ. Хэрэв ажлын бус цагаар төлбөл маргааш өглөө, амралтын өдөр төлбөл дараагийн ажлын өдрийн өглөө сэргээгдэнэ.
  6. Вэб оператор дугаар нээгдсэн талаар хэрэглэгчид е-майлээр эсвэл утсаар мэдээлж болно.
  7. Хэрэв утасны төлбөр нийт дүнд хүрэхгүй бол вэб оператор е-майлээр эсвэл утсаар хэрэглэгчид мэдэгдэж, үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж болно.
  10. Гар утас болон бусад бараа бүтээгдэхүүний худалдаа
 
  1. Гар утас болон бусад бараа бүтээгдэхүүнд дараах ангилалд хуваагдана.
    • Гар утас
    • Компьютер
    • Гэр ахуйн электрон бараа
    • Бусад электрон бараа
  2. Компаний албан ёсны Nokia гар утаснаас бусад гар утас, бараа бүтээгдэхүүнийг зөвхөн хамтран ажилладаг харилцагч байгууллагуудтай гэрээ хийсний дагуу нийлүүлэлт хийгдэнэ.
  3. Tedy.mn вэбсайт нийлүүлэгчээс гэрээний дагуу ирсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, борлогдсон барааг худалдан авагчийн хаягаар хүргэж өгөх үүрэгтэй.
  4. Вэбэд байрласан бараа бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, дагалдах хэрэгсэл зэргийг нийлүүлэгч хариуцна.
  5. Tedy.mn вэбсайтаар зарагдсан нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнд Ньютел компани баталгаа гарган өгөхгүй бөгөөд зөвхөн нийлүүлэгчийн баталгаат засварын хугацаа хүчин төгөлдөр байна.
  6. Хүргэгч нярав зарагдсан барааг худалдан авагчийн хаягаар нь сайтын хүргэлтийн цагийн хуваарийн дагуу хүргэж өгнө.
  7. Хүргэгч барааг захиалагчид захиалгын баримт болог шаардлагатай үед бичиг баримттай нь тулгаж өгсний үндсэн дээр хүлээлгэн өгөх ба гарын үсэг авч баталгаажуулна.
  11. Хүргэлт
 
  1. Бүх бараа бүтээгдэхүүнийг хүргэгч нярав хүргэнэ.
  2. Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ.
  3. Хүргэлт хот дотор 2 цаг, хөдөө орон нутагт 2-7 хоногт багтан хийгдэнэ.
  4. Хүргэлт өдөр бүр 09.00 - 20.00 цагийн хооронд хийгдэх бөгөөд хэрэв тухайн барааг ажлын өдрийн 18.00 - аас хойш захиалсан бол маргааш өглөө нь хүргэж өгнө.
  5. Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.
  6. Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтандшалгуулна.
  7. Борлуулалтын ажилтан худалдан авагчид тайлбарлан шалгуулж өгөх ба худалдан авагчид бараа тодорхой шалтгаантайгаар нийцээгүй тохиолдолд буцаах эрхтэй.
  8. Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдэээллийг вэб оператор вэбсайтад ‘track an order’ хэсэгт оруулсан байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэлд худалдаалагдсан бараа хэзээ хаана хэнд очсон тухай мэдээ багтана.
  12. Үнэ, төлбөр тооцоо
 
  1. Вэбсайтад байрласан барааны үнэ банкны хураамж, үйлчилгээний ашиг нэмэгдсэн үнэ байна.
  2. Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнийг дараах байдлаар тогтооно.
    • Хувь нийлүүлэгчийн бараа - үндсэн үнэ дээр интернет худалдааны хураамж, банкны онлайн гүйлгээний шимтгэл, хувь нийлүүлэгчийн үнэ дээр татвар тус тус нэмэгдэнэ.
    • Байгууллагын нийлүүлэгчийн бараа - үндсэн үнэ дээр интернет худалдааны хураамж, банкны онлайн гүйлгээний шимтгэл нэмэгдэнэ.
    • Мобикомын бараа бүтээгдэхүүн – ямар нэг нэмэгдэлгүйгээр
    • Дараа төлбөртийн утасны төлбөр хийх – тухайн сарын төлбөр гарсан үнийн дүн дээр ямар нэг нэмэгдэлгүйгээр төлнө.
  3. Хүргэлттэй бараа буюу биет барааны нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал тус тус нэмэгдэн төлбөл зохих мөнгөн дүн гарна.
  4. Худалдан авагч төлбөрөө бүх банкны картаар хийх боломжтой.
  5. Вэб оператор худалдан авалт хийгдэх бүрт төлбөрийн баримтыг тулгаж барааг олгоно.
  6. Хэрэв хэрэглэгч бараа буцаасан бол төлбөрийн нийт дүнгээс банкны шимтгэл болон гүйлгээний алдагдсан боломжийн өртөг болох 5%-ийн шимтгэлийг суутган ажлын 5 өдрийн дотор төлбөр хийгдсэн картын дансанд тухайн банкнаас буцаан шилжүүлнэ.
  13. Урамшуулал ба хямдрал
 
  1. Вэбсайт нь дараах тогтмол урамшууллыг хэрэглэгчиддээ олгодог байна. Үүнд:
    • А. Төрсөн өдрийн цэцэг, баглаа – Хэрэв тухайн бараа хэн нэгний төрсөн өдөрт зориулагдсан бол барааны нийт өртөгөөс хамааран цэцэг болон баглааг худалдан авагчид урамшуулал болгон бэлэглэнэ.
    • Б. Шилдэг худалдан авагч - Улирал бүрийн 1 шилдэг худалдан авагчийг шалгаруулна. Шилдэг хэрэглэгчид өгөх шагналыг тухай бүр шинэчилж болно.
    • В. Хэрэглэгч 100.000 төгрөгөөс дээш худалдан авалт хийвэл барааг хот дотор үнэгүй хүргэж өгнө.
  2. Вэбсайт нь улирлын чанартай урамшууллууд зарладаг байх ба Мобикомын бараа бүтээгдэхүүний урамшууллууд байнга зэрэг зарлагддаг байна.
  14. Вэбсайтын цагийн хуваарь
 
    1. Вэбсайтын ажиллагаа: 24 цаг
    2. Вэбоператор:
      Даваа-Баасан: 09.00-21.00, Бямба:11.00-18.00, Ням:11.00-17.00 цаг
    3. Бүх төрлийн цэнэглэгч картын худалдаа: 24 цаг
    4. Дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаар: 24 цаг, дугаар олголт ажлын цагаар
    5. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар: 09.00 – 19.30
    6. Утасны төлбөр төлөлт: Ажлын өдрүүдэд 09.00-17.30 цагийн хооронд  1  цагийн дотор идэвхжинэ. / бусад цагуудад дараагийн өдрийн ажлын 1 цагт идэвхжинэ./
  15. Баримтжуулалт
 
  1. Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ.
  2. Худалдан авагч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.
  3. Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно.
  16. Бараа буцаах нөхцөл
 
  1. Tedy.mn вэб сайтаар худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд хүргэлтийн нөхцөл болон tedy.mn цагийн хуваариас хамаараад хүргэлт эхлэхээс өмнө утсаар буюу 315252-т холбогдон буцаах боломжтой. Энэ тохиолдолд банкны шимтгэлүүдийг таны төлбөрөөс авах болно. .
  2. Хүргэлт нэгэнт эхэлчихсэн бол та бараагаа хүргэлтийн хүнээр буцаалгах ба энэ тохиолдолд ижил төрлийн бараанаас сонгон авах боломжтой ба дахин хүргэлтийн зардалыг худалдан авагч нэмж төлөх болно.
  3. Барааны төрлөөс хамаараад огт авахгүй буцаах үед барааны үнийн нийлбэр дүнгийн 10% хувийг суутгана.
  17. Бусад заалт
 
  1. Нийлүүлэгч болон зарах бараа бүтээгдэхүүн, төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол, хүргэлт зэрэгтэй холбоотой өдөр тутмын асуудлыг менежер бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд бодлогын чанартай өөрчлөлт, ноцтой зөрчил зэрэг асуудлыг захирлуудын тусламжтайгаар шийдвэрлэнэ.
  2. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-майл рүү холбогдож лавлагаа хийж болно.
  3. Худалдан авагч худалдан авсан бараа нь төсөөлж байснаас өөр, сэтгэл ханамжгүй байвал барааг зөвхөн 24 цагийн дотор буцаах эрхтэй.
  4. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  5. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 315252 утсаар вэб оператортой холбогдон хийж болно.



© 2007-2010 tedy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Tedy болон tedy.mn худалдааны тэмдэгтүүд нь Ньютел ХХК ийн албан ёсны өмч болно.