Аяга таваг угаах нь эрүүл мэндэд тустай

2018-04-30

Ихэнх хүмүүс сэтгэл тайвшруулах зүйл гэхээр бясалгал, оюун санааны амар амгалан байдлын тухай л боддог. Хэн ч гэрийн ажил хийх тухай боддоггүй.

Флоридагийн их сургуулиас гаргасан судалгаагаар аяга таваг угаах нь оюун санааг тайвшруулж, стрессийг багасгаж тэр ч бүү хэл дархлааг дэмжих сайн талтай болохыг баталжээ.

Судалгаанд нийт 51 оюутан оролцсон бөгөөд оролцогсдын тал хувь нь аяга таваг угаахдаа анхаарал хандуулж, усны температур, аяга таваг угаагч шингэн, тавагны хэлбэр зэргийг анхаарсан бол үлдсэн хэсэг нь зүгээр л ажлаа хурдан дуусгахыг хүсч байсан байна.

Судалгааны үр дүнд аяга таваг угаахдаа анхаарал хандуулж байсан оюутнуудын стресс нь 27 хувиар буурч, сэтгэл санаа нь 25 хувиар өөдрөг болсон бол төдийлөн ач холбогдол өгөөгүй оюутнуудад ямар нэг эерэг өөрчлөлт гараагүй аж. Үүнээс хэт их ядарч, бухимдсан үед аяга таваг угаах нь тайвшруулах нөлөөтэй болох нь харагдаж байна.

“Би бясалгал хийдгийнхээ хувьд болон судлаач хүний үүднээс олон жил сэтгэл тайвшруулах бясалгалыг судлаж ирсэн. Түүнчлэн амьдралын өдөр тутмын ажлууд яаж хүний сэтгэл санааг тайвшруулж, сайн сайхныг мэдрэх мэдрэмжийг нь дээшлүүлэхэд хэрхэн нөлөөлдгийг голчлон судладаг” гэж судалгааг санаачлагчдын нэг Адам Хэнли ярьсан байна.

 

Эх сурвалж: Wall Street Journal / ikon.mn


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах