Аяга таваг угаагч бохир порлоныг хэрхэн яаж цэвэрлэх вэ?

2018-04-30

Та бүхэн аяга таваг угаагч парлоноороо угаалтуураа ч гэсэн угаадаг уу? / sponge/  Мэдээж бактер нянгаар бохирлогдсон байгаа . Тэгвэл бохир парлоноо хэрхэн яаж цэвэрлэх вэ?

Аяга таваг угаагч парлон сайтар цэвэрлэж угаасан ч бактер нь үржиж олширсон байдаг. .

Энэ удаад та бүхэндээ  https://www.nytimes.com сайтанд  гарсан мэдээнээс товчлон хүргэхээр боллоо.

Аяга таваг угаагч парлоныг угааж  цэвэрлэсэн ч бактер нь улам ихээр нэмэгддэг гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Герман улсын судалгааны баг тогтмол угаадаг парлон , угаагаагүй нийт 14 ширхэг парлонд нян бактерыг шинжилж үзсэн байна.

Судалгааны  үр дүнгээр

Аяга таваг угаагч парлонд үй түмэн нян бактер наалдсан байдаг.

Парлоныг угааж цэвэрлэсэн ч дахин бохирддог.

Ямар ч төрлийн бактер нь амь насанд аюулгүй бөгөөд өвчин үүсгэхгүй. 

Үй олон нянгаар бохирлогдсон парлоныг ариутгаж бактерыг нь устгасан ч нян өсөж үржиж эргээд бохирлогддог. Гэхдээ нян бактерын төрөл нь угааж цэвэрлэсний дараа өөрчлөгдөж , хүний биед хоргүй бактер өсөж үрждэг гэнэ. 

https://www.nytimes.com сэтгүүлийн нийтлэлээс харахад үй олон бактер харагдах ч  хүний биед үзүүлэх хор нөлөөгүй өөрөөр хэлбэл өвчин үүсгэх эмгэг төрүүлэгч нян биш байдаг байна. Moraxella osloensis бактер  л гэхэд эмгэг төрүүлэгч нян биш харин арьсны өнгөн хөрсөнд сууж байдаг хэвийн микрофлор юм. Тиймээс санаа зовох зүйлгүй гэдгийг тодруулан дурджээ. . Гэрийн эд хогшилд хүрэлцсэнээс болж бохир гараар дамжих халдвар авахгүй  гэлээ гэхдээ гар угаах нь дэмий гэсэн үг бол биш юм.

Уг судалгааг удирдаж явуулсан Markus Egert аяга таваг угаагч парлоныг хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөөг өгчээ. Түүний зөвлөснөөр бол аяга таваг угаагч парлоныг угаагч усанд хийж угаах, белизна цайруулагчтай усанд зайлах аргаар цэвэрлэж болно. Цэвэрлэх аргын үр дүнгийн талаарх судалгаа хараахан хийгдээгүй байна гэжээ. 

 Аяга таваг угаагч парлоныг яаж  цэвэрлэх вэ? 

Мичиганы их сургуулийн нэгэн нийтлэлд парлон угаах аргын талаар  танилцуулсан байна.

Хэд хэдэн арга байх бөгөөд 

1рт  Нойтон парлоныг богино долгионы зууханд хийж 1 минут болгоно.

2рт Аяга таваг угаагч машинд хийж угаах

3рт Цайруулагч уусмалд 1 минут байлгах  

Ариутгаж угаасны дараа бактерын төрөл нь өөрчлөгддөг. Гэхдээ өвчин үүсгэх нөлөөгүй  учраас санаа амар байж болно. Харин хэт удаа ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Аяга таваг угаахаас гадна өөр зүйлд тухайлбал ванн, угаалгын өрөөг цэвэрлэхэд  ашиглаж болно шүү дээ гэж  Egert судлаачийн нэмж  хэлжээ. 

Аяга таваг угаагчаа цэвэрлээд дахин ашигла. Бактер нь нэмэгдэх ч өвчин үүсгэхгүй. гэдгийг баталж хэлсэн  нь энэ удаагийн судалгааны онцлог байлаа. 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах