Гол агуулга руу шилжих
tedy.mn tedy.mn

Сагс (0)

Сагс хоосон байна

Буцаалт, баталгаа

Барааг буцаах, солих нөхцөл, хугацаа, дараалал болон төлбөрийн буцаалтын тухай. Хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хүсэлтээ гаргана.

Буцаалт, баталгаа

Буцаах, солих хугацаа

Барааг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор буцаах эсвэл солих хүсэлтээ гаргана. Үйлдвэрийн гэмтэлтэй бараа баталгаат хугацааныхаа дотор баталгаат үйлчилгээнд хамрагдана.

Буцаах нөхцөл

  • Бараа хэрэглэгдээгүй, шошго, лац, сав баглаа боодол нь бүрэн бүтэн байх.
  • Захиалгын дугаар эсвэл худалдан авалтын баримттай байх.
  • Бэлэг, дагалдах хэрэгслийн хамт буцаах.

Буцаах боломжгүй бараа

  • Хүнсний бүтээгдэхүүн, ундаа.
  • Задалсан гоо сайхан, эрүүл ахуйн бараа, дотуур хувцас.
  • Захиалгаар үйлдвэрлэсэн, нэр бичүүлсэн бараа.
  • «Буцаалтгүй» гэж тусгайлан тэмдэглэсэн бараа.

Буцаах дараалал

  1. Утас эсвэл и-мэйлээр холбогдож, захиалгын дугаар болон шалтгаанаа хэлнэ.
  2. Бид хүсэлтийг шалгаж, барааг хүлээн авах арга, хугацааг мэдэгдэнэ.
  3. Бараа нөхцөлөө хангасан бол сольж өгөх эсвэл төлбөрийг буцаана.

Төлбөрийн буцаалт

  • Төлбөрийг таны төлсөн хэрэгслээр, эсвэл таны заасан данс руу буцаан шилжүүлнэ. Буцаалт хийгдмэгц захиалгын төлөв «Буцаалт хийсэн» болно.
  • Бараа гэмтэлтэй эсвэл буруу ирсэн бол буцаах, солих зардлыг бид хариуцна. Бусад тохиолдолд хүргэлтийн болон орон нутгийн унааны зардлыг худалдан авагч хариуцна.